Мэдээний зураг,

 

Бид хүүхдээ буруу зүйл хийхэд нь ихэвчлэн загнаж, зандардаг. Загнах нь буруу биш ч, БУРУУ загнаснаас болж хүүхдийн зан авирт нөлөөлдөг. Зэмлэхдээ үзүүлж болохгүй 10 зүйлийг танд хүргэе.

 

■ Сэтгэл хөдлөлтэй загнаж болохгүй Сэтгэл хөдлөлтэй загнахгүйн тулд эхлээд гүнзгий амьсгаа авч, өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Та хүүхдээ сэтгэл хөдлөлтэй буюу эмоци ихтэй загнаад байвал танай хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болдог.

 

■ Хүүхдийнхээ хэлэхийг сонсолгүй загнаж болохгүй. Жишээлбэл танай 2 хүү муудалцаж, зодолдлоо гэж бодъё. Та шалтгааныг нь сонсоо ч үгүй хэрнээ томыгоо загнадаг уу? Ингэж болохгүй, эхлээд хүүхдийнхээ хэлэхийг анхааралтай сонсож, зөв тунгаах хэрэгтэй.

 

■ Хүүхдээ загнахдаа хэдэн цагаар үглэж болохгүй зарим эцэг эхчүүд маань хүүхдээ загнахдаа урд өмнө болсон явдлыг хамруулж эсвэл нэгийгээ загнахдаа бусад хүүхдээ хомроголуулан үглэдэг. Үглэж загнаснаар хүүхэд юунд, яагаад загнаж байгааг ойлгохгүй. Загнаж байгаа гол шатгаан, яагаад уурласан зэрэг нь хүүхдийн сэтгэлд үлддэггүй, харин ч эсрэгээрээ уурлаж, уцаарлаж, зэмлэж байгаа дүр төрх л хүүхдийн сэтгэлд хүчтэй үлддэг.

 

■ Өөрийн нөхцөл байдлын үүднээс загнаж болохгүй. Ядарч байхад шуугилдлаа гэх зэрэг шалтгаанаар хүүхэддээ уурлаж болохгүй. Энэ нь хүүхдэд хэт хатуудсан шийтгэл болж, дараа нь үүндээ өөрөө харамсах болно.

 

■ Ээж аавууд зэрэг зэрэг нэгэн тал болон загнаж болохгүй. Тухайлбал ээж нь хүүхдээ загнаж байхад аав нь өмөөрч болохгүй. Гэхдээ ээжийг загнаж байхад аав нь хажуунаас хүч түрэн зэмлэж болохгүй. Учир нь хүүхэд зугтах газаргүй болж, гэмээн ухаарахаасаа илүү хүнийг аргалдаг болно.

 

■ Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулан загнаж болохгүй. Тэр ч мундаг байхад, энэ ч хурдан хийчихэж байхад хэмээн хэн нэгэнтэй харьцуулан загнаж болохгүй. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлгүй нэгэн болгоно. Эсвэл зөвхөн нэг хүүхэдтэй харьцуулах нь тэр хүүхдэд дургүй болох хандлагыг бий болдог. Энэ нь ихэвчлэн нэг айлын хүүхдүүдийн дунд үүсдэг тохиолдол.

 

■ Өчигдрийн хэлсэн үг өнөөдөр солигдож болохгүй. Жишээлбэл аав нь хүүхдээ хоол идсэн аягаа хураа гэхэд ээж нь чадахгүй ээ, хагалчихна гэж болохгүй. Энэ тохиолдолд хүүхэд хэнийх нь үгэнд орохоо мэдэхээ байж, ээж эсвэл аавд итгэхээ болих ч хандлага болж магадгүй. Иймээс ээж аавууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ нэгэн зорилго, үйл, үгэй байх ёстой.

 

■ Хүүхдээ бүхэлд нь үгүйсгэсэн үг хэрэглэж болохгүй. Төрөөгүй нь дээр байсан юм, чи угаасаа чадахгүй, яв зайл гэх зэрэг түүнийг үгүйсгэсэн, няцаасан үгийг хэзээ ч бүү хэрэглэ. Энэ нь хүүхдийн оюун ухаанд гүн гүнзгий шарх үлдээдэг.

 

■ Урдны явдлыг сөхөн загнаж болохгүй. Хүүхдээ загнаж байхдаа тэр зүйлтэй холбоотой урд нь гаргасан алдааг санан, дахин сөхөж загнах нь утгагүй. Таагүй бодол л үлдээхийн нэмэр.

 

■ Бие махбодийн шийтгэл байж болохгүй. Ингэснээр хүүхэд айснаасаа болж өөрийгөө хамгаалахын тулд худал хэлдэг болно. Энэ шийтгэл нь хүүхэд буруугаа ойлгохоосоо илүү хүнийг хуурч, биеэ өмөөрөхөд сургана. Мөн найзууддаа дээрэнгүй болж төлөвшинө.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.