Интернэтэд холбогдсон хvн бvхэн бусад компъютертэй харьцах боломжтой болно. Yvнд хаяглалт маш чухал vvрэгтэй бєгєєд, маш нарийн зохицуулагдсан байна. Интернэтэд холбогдсон байгаа толгой компъютер болгон єєрийн гэсэн хаягтай байна, бvх дэлхий даяар тvvнтэй ижилхэн хаягтай компъютер нэг ч байх ёсгvй. Интернэтэд дараах хоёр хаягийг хэрэглэнэ:
- Хэрэглэгчид зориулсан, прорамм хангамжны хvрээнд (давхаргад) хэрэглэгдэх хаяг буюу домайн нэр ч гэдэг: http://www.yahoo.com - энэ нь хvнд хэрэглэхэд хялбар болгодог хаяг.
- Сvлжээний хvрээнд хэрэглэгдэх хаяг буюу IP address: 204.71.200.69 - энэ нь яг Интернэт дотор мэдээлэл дамжуулахад хэрэглэгддэг vндсэн хаяг. Ингэхээр Интернэт дотор байгаа бvх компъютеруудын IP хаяг нь 0.0.0.0-с 255.255.255.255-н хооронд байна гэсэн vг.
Уул нь бол энэ тоон хаяг буюу IP хаягийг л хэрэглэвэл зохих байж л дээ, гэвч энэ нь хvнд тогтооход тєдийлєн амаргvй байсан тул ийм домайн нэр хэрэглэдэг болжээ. Америкчууд Интернэтийг байгуулахад илvv их хєрєнгє оруулсан ч болоод тэр vv, ямар ч гэсэн Америкаас бусад бvх орны вэб хуудасууд ардаа тухайн улсыг заасан домайн нэртэй байна.
| edu | боловсролын байгууллага гэдэгийг заана |
| com | бизнес худалдааны байгууллагын хаяг |
| gov | засгийн газарын харьяаны байгууллагын вэб |
| mil | цэргийн байгууллага |
| net | сvлжээ гэсэн утгыг заана |
| org | ашгийн бус байгууллага гэсэн утгыг заана |
| ca | канадынх |
| au | австралийнх |
| uk | английнх |
| de | германых |
| jp | японых |
| mn | монголынх |
| ru | оросынх |
| cn | хятадынх |
Жишээ нь: university.edu гэж байвал Америкын их сургуулийн хаяг, university.edu.mn гэж байвал Монголын их сургуулийн хаяг, university.edu.ru гэж байвал Оросын их сургуулийн вэбний хаяг гэсэн vг юм.
Та яг одоо энэ єгvvллэгийг уншихын тулд Вэб браузертаа http://www.ehlel.com гэсэн хаягийг бичиж байж манай энэ хуудасыг vзэж байгаа билээ. Тэгвэл энэ вэб хуудасны IP хаягийг нь хаанаас мэдэж байна? Yvнийг жоохон дэлгэрэнгvй тайлбарлахыг оролдъё. Та єєрт чин Интернэт холболт хийж єгсєн компанид http://www.ehlel.com гэсэн хаягтай вэб хуудасыг vзэх хvсэлт тавилаа гэж мэргэжилийн хэлээр энэ процессийг хэлэх биз. Танд Интернэтэд холбож єгч vvнийхээ тєлєє таниас сар тутамд тодорхой хэмжээний мєнгє авч байгаа тэр компанийг тань ISP буюу Internet Service Provider гэж нэлэнэ. Ихэнх ISP компаниудад єєрийн гэсэн DNS буюу Domain Name Service гэсэн компъютер байх бєгєєд, энэ сервер нь ихэнх алдартай вэб хуудаснуудын домайн нэрэнд харгалзах IP хаягийг нь мэдэж байна, эсвэл мэдэхгvй байгаа бол хаанаас ямар дээд шатны DNS-с асууж мэдэж болох вэ гэдэгийг нь мэдэж байдаг байна. Ингэснийхээ vр дvнд Интернэтэд холбогдсон хvмvvстээ, тоон IP хаяг биш хэрэглэхэд илvv амар vг vсэгээр бvтсэн домайн нэр хаягийг хэрэглэх боломж олгодог байна.
Домайн нэрийг харин худалдаж авдаг гэдэгийг та бvхэн мэднэ бизээ. Network Solutions Inc. гэдэг АНУ-н засгийн газараар зохицуулагддаг байгууллага энэ домайн нэртэй холбоотой зохицуулалтыг хийж хvмvvст домайн нэрнvvдийг худалдаж байдаг. Монголд бол Датаком, Миком зэрэг компаниуд энэ тєрєлийн vйлчилгээг явуулдаг, гэхдээ та єєрєє домайн нэр олоод авчихаж болно, бvvр vнэгvйгээр домайн нэр авсан ч болно.