Монгол гэхээрээл зөвхөн боловсруулаагүй нүүрс, ноолуур, алт, ашигт малтмал агуулсан шороон хүдрийн уут байх ёстой юмуу?
Монгол гэхээрээл заавал Чингис хаанаас өөр бахархах зүйлгүй жижиг үндэстэнийг хэлдэг юмуу?
Монгол гэхээрээл заавал дээр доороо хэн хэнээ хэмэлсэн тамын тогооны үлгэрийн амьд жишээ байх ёстой юмуу?
Яагаад Монгол технологи байж болдоггүй юм.
Яагаад Монгол бизнес дэлхийн өрсөлдөөний халуун тогоонд чанагдаж болдоггүй юм.
Яагаад Монгол хүн сансарт нисч, хиймэл дагуул хөөргөж, ангараг гариг уруу аялаж болодоггүй юм.
Монгол гэхээрээл заавал жагсаалтын сүүлийн зууд багтах ёстой гэж үү?
Монгол хүн гэхээрээ л заавал харанхуй бүдүүлэг байх албагүй биздээ?
Монголд хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүлэл дүүрэн залуус зөндөө байгаа.
Бидний урагшаа алхахад яг юу саад болоод байгаа юм бэ? 


Өө чи Монгол юмуу?
Өө энэ Монголынх юмуу?
Та нар тэгээд яаж үүнийг зарах юм
Та нар чадах уу?
Энийг чинь ингэдэг байхгүй юу гэсэн акулуудын үл итгэсэн харц болон үг нээрээ үнэхээр биднийг зүү шиг хурцалдаг.
Яагаад бид нар чадахгүй гэж
Нүд, чих, хамар, оюун ухаан, хүсэл тэмүүлэл цөм байна.
Акулуудын ингэж хэлэх нь жаахан хүүхэд алхах гээд түнтэр тантар хөлөө зөөж байхад нь энэ одоо алхаж сурах юм боловуудаа гэж байгаатай л ижил сонсогддог.
Бид нар үнэндээ барааны тэмдэгээ /Ehlel/ яг үнэнгээсээ АНУ, БНХАУ, ОХУ, Казакстан, Европын холбооны 24 улсад хамгаалж чадсан юм шүүдээ.
Энийг акулууд нээг их тоодоггүй. Гэхдээ л энэ бол бар төрхийн шалтгаан юм.
Хамгийн сүүлд АНУ-д байгуулсан компаниа ашиглан төлбөрийн систем авч (Paypal, Visa, Master card in Web) Дэлхийн зах зээлд худалдаалах тухайгаа хэлхэд АНУ-н консулын офицер бол нээрээ шууд л танд итгэхгүй байнаа л гэж байна лээ.
Наанаа дэмжинэ, дэмжинэ гэвч цаанаа бол Монгол технологийн бизнесд хандах тэдний хандлага яг л ийм.
Энэ тэндэхийн улс орны бизнесмэнүүдэд бизнес болон бараа бүтээгдэхүүнээ санал болгоход МОНГОЛ гэдэг нэрийг нь сонсоод л наанаа нэг их сайхан инээвч цаанаа шууд л татгалзадаг нь гашуун бөгөөд үнэн юм.
"Монгол гэж үү" гээд л эвэртэй туулай үзсэн мэт нүдээ бүлтийлгэж ирээд л ...
/Солонгос, Герман, АНУ/
Тэгэж байхаар ямар ч хамаагүй өөр улсын нэр зохиогоод хэлчүүл тэд зөвшөөрөх ч юм шиг.
Эцсийн эцэст Энэтхэг, Орос гэсэн 2 улсын бизнесмэнүүд л нааштай хариу өгч эхний худалдан авалтаа хийсэн.

Энэ Монгол гэдэг нэр яг яацийм бээ?
Монголчуудыг яагаад морь мал шигээ гэж бодоод байдаг юм болоо?
Монгол гэхээрээ л ямар ч юм хийж чаддагүй зөвхөн худалдан авахын дон туссан орон гэж боддог юм боловуу?

Би Монголыг өөрөөр илэрхийлмээр байна.
Би Монголыг өөрөөр таниулмаар байна.
Монгол технолгийг бага ч гэсэн хөгжүүлмээр байна.
Үүний төлөө юуг ч туулхад бэлэн байна.
Учир нь би "Монгол хүн"
Надад мөрөөдөл бас тэмүүлэл байна.